БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

 Аймгийн ГХБХБГазар 2017 онд:

      Аймгийн хэмжээнд 2017 оны хагас жилийн байдлаар 19083 иргэнд 2105.3 га газрыг өмчлүүлсэн. Үүнээс: Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 19080  иргэнд 2105.13 га, шинээр 1113.4 га газрыг 12120 иргэнд, одоо эзэмшиж байгаа 991.8 га газрыг 6960 иргэнд, аж ахуйн зориулалтаар 3 иргэнд 0.17 га газрыг өмчлүүлсэн. Газар өмчлөлийн явц 26 хувьтай байна. 2017 онд Батширээт, Батноров сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг ГЗБГЗЗГазар болон “Вектор мэп” ХХК-тай хамтран хийсэн. Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөлтэй  хамтран Дэлгэрхаан, Батноров, Батширээт, Норовлин, Хэрлэн сумын Өлзийт тосгонд 2017-2020 онд хэрэгжүүлэхээр болж энэхүү ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2017 оны А/205 дугаар захирамжаар Аймгийн бэлчээр менежментийн ажлын хэсэг байгуулагдаж,  2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган батлуулсан. Одоогоор аймгийн хэмжээнд төсөл хэрэгжиж байгаа 5 суманд нийт 34 бэлчээр ашиглалтын хэсэг /БАХ/ байгуулсан. Хэрлэн сумын Дулааны энгэрт  200 га талбайд Глобус ХХК 2017 онд 42 га-д 8-н төрлийн олон наст үетэн болон буурцат ургамалыг 6 дугаар  сард тариалсан. 2017 онд “Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, нэгж талбарын хувийн хэргийг бүрдүүлэх ажлыг” хүрээнд гаргасан зөрүүтэй мэдээллийн жагсаалтын дагуу зөрчил арилгах арга хэмжээг Баянхутаг, Галшар, Дархан, Баянмөнх, Мөрөн, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Батноров, Норовлин гэсэн 11 суманд авч хэрэгжүүлж газар өмчлүүлэх, эзэмшүүлэх тухай 1329 нэгж талбарт сумын Засаг даргын захирамжийн төсөл боловсруулаад байна. Газрын төлбөрийн ногдол 139.4 сая төгрөг төвлөрүүлэхээс 121.1 сая төгрөг төвлөрүүлээд байна. 2017 онд 42 нэгж талбарт газрын дуудлага худалдаа явагдаж  147.2 сая төгрөг төвлөрүүлээд байна.

        2017 онд Хэнтий аймагт улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 11 тэрбум 868.56 сая төгрөгний бүтээн байгуулалтын ажил хийгдэж тэдгээрт барилга захиалагчийг хяналтыг гүйцэтгэн ажиллаж байна. Үүнд: Улсын төсвийн 9 тэрбум 926.5 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 6 барилга байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэгдэж байгаагаас Нэгдсэн эмнэлгийн барилга, Бэрх тосгоны аврах гал унтраах ангийн барилга, Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлууд 100% ашиглалтад орсон бол Хан Хэнтий  чуулгын  барилга, Биндэр суманд хэрэгжиж буй “Сумын төвийн шинэчлэл” төслийн ажил, Биндэр сумын 640 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажлууд 4-р улиралд ашиглалтад оруулахаар баригдаж байна. БХБЯам, ЭМСЯам болон БСШУЯамны захиалгаар Улсын төсвийн 919.26 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 10 барилга объектод их засварын ажил хийгдэж бүгд 100% дуусаж ашиглалтад ороод байна. ОНХСангийн 1 тэрбум 22.8 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 3 барилга угсралтын ажил, 4 дэд бүтцийн ажил, 2 их засварын ажил, 2 зам арчилгааний ажил  нийт 11 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаагаас Цэнхэрмандал суманд баригдсан шалган нэвтрүүлэх үйлчилгээний төвийн барилга, зам арчилгааны ажлууд, дэд бүтцийг сайжруулах ажлууд 100% дууссан. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар улсын төсөвт төвлөрүүлэх 42 сая төгрөгийн орлогоос  74 сая төгрөг төвлөрүүлж орлого 176.3 хувьтай. Үүнээс: Барилгын техник хяналтын орлого 30 сая төгрөгөөс 55 сая төвлөрүүлж 183.4 хувь, газрын үйл ажиллагаатай холбоотой орлого 12 сая  төгрөгөөс 19 сая төгрөг төвлөрүүлж 158.6 хувиар тус тус биелээд байна.       

    Хэнтий аймгийн ГХБХБГазрын хамт олон

Амжилт бүтээл

-2003 онд аймаг, нийслэлийн Газрын албадын хэмжээнд 1  дүгээр байр.

-2004 онд аймаг, нийслэлийн Газрын албадын хэмжээнд 2  дугаар байр.

-2007 онд аймаг, нийслэлийн Газрын албадын хэмжээнд 5 дугаар байр.

-2011 онд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газруудаас 4  дүгээр байр.

-2015 онд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газруудаас Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн чиглэлээр “Тэргүүний байгууллага”

-2015 онд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газруудаас газар зохион байгуулалтын ажлаар “Тэргүүний байгууллага, барилгын салбарын ажлаар 3 дугаар байр.

-Бэлчээрийн фотомониторингийн цэг үүсгэх уралдаанд “Оны шилдэг байгууллага”, “Шилдэг мэргэжилтэн”, “Шилдэг сумын даамал” номинацуудад тэргүүн байр.

-Аймгуудын ГХБХБГазруудаас 2016 оны ажлаараа Тэргүүний байгууллага.

-2016 онд аймаг, нийслэлийн  ГХБХБГазруудаас 1 дүгээр байр

-2017 онд аймаг, нийслэлийн  ГХБХБГазруудаас 2 дугаар байр, газрын дарга “Оны шилдэг менежер” шагналаар

-ТӨБЗГазартай байгуулсан Өмч эзэмшүүлэх гэрээний биелэлтээр “Шилдэг байгууллага”

-2018 онд аймгийн  ГХБХБГазруудаас Бэлчээрийн фотомониторингийн цэг үүсгэх уралдаанд “Оны шилдэг байгууллага”, Баянхутаг сумын газрын даамал Г.Бишрэлт “Шилдэг сумын даамал” номинацуудад тэргүүн байр.

-Аймгийн Засаг даргын нэрэмжит шилжин явах цом, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжигч байгууллага шагнал

-2018 оны ажлаар аймаг, нийслэлийн  ГХБХБГазруудаас 3 дугаар байр, Дадал сумын газрын даамал Х.Саранчимэг “Шилдэг сумын даамал”, Барилгын хөгжлийн төвтэй байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу барилгын салбарын ажлаар 2 дугаар байранд шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан.

Аймгийн ГХБХБГазар 2018 онд

Газрын удирдлагын хэлтэс:

   Газрын удирдлагын хэлтэс нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Газрын тухай хууль тогтоомж эдгээртэй нийцүүлэн гаргасан журам, заавар, бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, байр зүйн зургийн нэмэлт өөрчлөлтийг хийн мэдээллийн санг хөтлөх, аймгийн хэмжээний газрын кадастрын мэдээллийн санг эрхлэн иргэд олон нийтэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Мөн 18 сум, 4 тосгоны 23 газрын даамлын үйл ажиллагаанд мэргэжлийн талаар холбогдох чиглэлийг өгөн заавар зөвлөмжөөр хангаж байна.

Аймгийн хэмжээнд 2018 онд 21629 иргэн газар өмчлөх хүсэлт гаргаснаас 21553 иргэнд  2105.3 га газрыг өмчлүүлсэн. Үүнээс: Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 19080  иргэнд 2105.13 га, шинээр 1450.62 га газрыг 14306 иргэнд, одоо эзэмшиж байгаа 814.47 га газрыг 7244 иргэнд, аж ахуйн зориулалтаар 3 иргэнд 0.17 га газрыг өмчлүүлсэн. Газар өмчлөлийн явц 28,4 хувьтай байна.

Норовлин, Дадал сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг ГЗБГЗЗГазар болон “Вектор мэп” ХХК-тай хамтран хийсэн. 2018 онд Мери Кер олон улсын байгуулгын санхүүжилтээр Бянмөнх, Дархан, Баянхутаг, Баян-Овоо сумын ‘’Бэлчээрийн менежментийн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж орон нутагт нь хүлээлгэж өгсөн.

“Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, нэгж талбарын хувийн хэргийг бүрдүүлэх ажлыг” хүрээнд гаргасан зөрүүтэй мэдээллийн жагсаалтын дагуу зөрчил арилгах арга хэмжээг Баянхутаг, Галшар, Дархан, Баянмөнх, Мөрөн, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Батноров, Норовлин, Батширээт, Баян-Адрага, Дадал, Баян-Овоо, Хэрлэн, Бэрх гэсэн 17 суманд авч хэрэгжүүлж газар өмчлүүлэх, эзэмшүүлэх тухай 3531 нэгж талбарт сумын Засаг даргын захирамжийн төсөл боловсруулаад байна.

Аймгийн төсөвт 2018 онд 90.0 сая төгрөгийг газрын дуудлага худалдааны орлогоос төвлөрүүлэхээр батлагдсан ба 693.3 сая төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөний биелэлт 624%-тай давуулан биелүүллээ. Газрын төлбөр 152000000 төгрөг төвлөрүүлэхээр батлагдсанаас 163927860 төгрөг аймгийн төсөвт төвлөрүүлж 107,8%-ийн биелэлттэй байна.

Барилга хот байгуулалтын хэлтэс:

    Барилга, хот байгуулалтын хэлтэс нь Барилгын тухай хууль, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт баримтлах бодлого, хууль тогтоомж, хот суурины ариутгах татуургын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилга захиалагчийн дүрэм, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх магадлал хийх дүрэм, Барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх дүрэм, Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах дүрэм болон бусад хууль дүрэм, стандартыг мөрдөн Аймгийн Засаг дарга, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төвтэй үр дүнгийн гэрээ байгуулж хагас бүтэн жилээр дүгнэн ажиллаж байна. Мөн тус хэлтэс нь улсын болон орон нутгийн төсөв, гадаадын төсөл, хөтөлбөр, хувийн  хэвшлийн хөрөнгө,  бусад хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламж, арга хэмжээг аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэн түүнд захиалагчийн хяналт гүйцэтгэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч удирдлага зохион байгуулалтаар ханган, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүнийг бодлогоор дэмжин ажиллаж байна.Улсын төсөвт төвлөрүүлэх 43,5 сая төгрөгийн орлогын төлөвлөгөөтэйгөөс 54,7 сая төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөөгөө 126.0 хувиар биелүүлсэн бол  Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны орлого 90 сая төгрөг төвлөрүүлэхээс 692 сая төгрөг төвлөрүүлж 768 хувиар биелүүлж, газрын төлбөрийн орлого 152 сая төгрөг төвлөрүүлэхээс  147,5 төгрөг төвлөрүүлж 97 хувьтай байна. 

 

                                                          

 

 

 

 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР