ТҮҮХЭН ХӨГЖИЛ

  Байгууллагын түүхэн товчоо

    1980-аад оноос аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт Газрын эдэлбэр, хөрс хамгаалалын улсын байцаагчыг орон тоогоор ажиллаж байгаад 1985-1989 онд Байгаль орчныг хамгаалах газарт газар эдэлбэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн улсын байцаагчаар газар зохион байгуулагч Г.Гомбодорж, Байгаль орчныг хамгаалах газар 1992 онд татан буугдаж 1993 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаар Захирамжаар Аймгийн АДХГЗахиргааны Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэс байгуулагдан Газар эдэлбэр, ус, усны нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн .Гүрцэдэн, ажиллаж байв. Монгол улсын Засгийн газрын 1995 оны 143 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 06-ний 216 дугаар Захирамжаар Газрын харилцааны алба байгуулагдаж албаны даргаар Далхаагийн Занабаатарыг томилон 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаад, 1998 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 44 дүгээр захирамжаар зарим заалтыг өөрчлөн үйлдвэрийн газрын хэлбэрээр ажиллуулж байсан. Засгийн газрын 2003 оны 12 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2003 оны 31 дүгээр захирамжаар 2003  оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Газрын алба нэртэйгээр эд хөрөнгийн бүртгэлтэй нэгдэн  даргаар С.Баатарболд ажиллаж байв. Мөн аймгийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 12 тоот захирамжаар Барилга хот байгуулалтын алба байгуулагдан албаны даргаар Н.Алтансүх ажиллаж байв. Монгол Улсын Загсийн газрын 2008 оны 67 дугаар тогтоол, Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын даргын 2009 оны 07 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2009 оны 170 дугаар захирамжаар Газрын харилцаа, барилга хот байгууллатын газар байгуулагдан газрын даргаар Г.Гантогоо, Д.Дашдондог нар ажиллаж байв.

Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 17 дугаар тушаал, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны Б/65 дугаар тушаалын дагуу нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж  газрын даргаар Д.Баярхүү ажиллаж байна. Засгийн Газрын 2017 оны 253 дугаар тогтоолоор газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны нэгдмэл, төвлөрсөн удирдлагтай байх зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор сумын Газрын даамлын бүтэц, орон тоо, цалин сангийн хамтаар шилжүүлж 41 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

 

 

 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР