Газар эзэмших гэрээгээ дүгнүүлж, газрын төлбөрөө төлнө үү

2019-11-19

ХЭНТИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

 

Газрын төлбөрийн орлогыг бүрдүүлэх сарын аян зарласантай холбогдуулан Аймгийн Засаг даргын шийдвэрээр Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ирж Газар эзэмших гэрээгээ дүгнүүлж, газрын төлбөрөө төлнө үү.  

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д Газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авахыг анхааруулж байна.

 

Холбоо барих утас: 88028878, 88024345

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР