2022.03.21-ны өдөр Өмнөдэлгэр сумын 640 хүүхдийн Сургуулийн барилга угсралтын ажилд хэмжилт хийж, хяналтаар ажилласан тухай

2022-03-22
2022.03.21-ны өдөр Өмнөдэлгэр сумын 640 хүүхдийн Сургуулийн барилга угсралтын ажилд хэмжилт хийж, хяналтаар ажилласан тухай
Хүчин чадал: 640 суудалтай
ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИК ХЯНАЛТЫГ: БХТ, ГХБХБГазар
ГҮЙЦЭТГЭГЧ: "Өндөр баганат” ХХК
ЗОХИОГЧ: “Барилга байгууламж" ХХК
ТӨСӨВ: 4.000.000.000 төгрөг
Нийт барилга угсралтын ажлын явц- 50%
Ажлын явц: 2022.03.21-ны байдлаар А блокын 3-р давхрын дотор ханын өрлөгийн ажил, С блокын багана дамнурууны ажил хийгдэж байна. Өрлөгийн 15 оператор 5, арматурчлалын 12 нийт 32 хүн талбайд ажиллаж байна.
Үүрэг даалгавар: Ажлын журналыг тогтмол бөглөж ХАБЭА-н зааварчилгаа өгч ажиллах, өмнөх үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж ажиллах, цутгалтын ажилд вибратор доргиурыг сайтар ашиглах, дотор ханын өрлөгийн сеткыг 2 блок тутамд тавих /500мм/ түүнд анкер хийж өгөх, А блокын 3-р давхрын шатны марш, Б блокын 3-р давхрын 7-8 багана хайрагдсан байх магадлалтай тул хөндлөнгийн зөвшөөрөл бүхий лаборатороор шинжлүүлж дүгнэлт гаргуулж ажил үргэлжлүүлэх гэсэн зөвлөгөө өглөө. Хяналт хэрэгжүүлж ажилласан ГХБХБГазрын Хяналтын инженер Б.Энх-Амгалан, Б.Оюундарь, лабораторийн шинжээч Б.Содбилэг
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР