Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1500 суудалтай 1-р сургуулийн барилга угсралтын ажилд техникийн хяналт хэрэгжүүлж ажиллалаа.

2022-02-22
2022.02.18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1500 суудалтай 1-р сургуулийн барилга угсралтын ажилд техникийн хяналт хэрэгжүүлж ажиллалаа.
ХҮЧИН ЧАДАЛ: 1500 суудалтай
ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИК ХЯНАЛТЫГ: БХТөв, Хэнтий аймгийн ГХБХБГазар
БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧ: “Содон номин констракшн” ХХК
ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧ: "Нарлаг Хөхий" ХХК
БАЙРШИЛ: Хэнтий аймаг Хэрлэн сум
ТӨСӨВТ ӨРТӨГ: 12,9 тэрбум төгрөг
АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ХУГАЦАА:
2021 оны 05 дүгээр сарын 28-ны өдөр
2022 оны 08 дугаар сарын 01-ны өдөр
Ажлын явц: 2022 оны 02-р сарын 18-ны байдлаар "А", "Б", “В” блокын 1, 2, 3-р давхрын дотор ханын өрлөгийн ажил дууссан, бүх блокын бүх давхрын салхивчны ажил 90%, ажлын талбайд 4 гадна фасадны ажилтан "А", "Б", “В” блокын 1, 2, 3-р давхрын шилэн фасадны ажил хийж гүйцэтгэж байна. Бусад ажил түр хугацаанд технологийн зогсолт хийсэн байна. Нийт ажлын явц 70%.
Өгөгдсөн үүрэг даалгавар: ХАБЭА-н шаардлагыг хангаж ажилллах, барилгын ажлын технологи дарааллыг баримталж, ажлын талбайн эмх цэгцийг хангаж ажиллах, шилэн фасадны рамын боолтны тэгш хэмийг шалгаж боолтыг гүйцээж хийх гэсэн зааварчилгаа зөвлөмжийг өглөө. Захиалагчийн техник хяналтыг гүйцэтгэсэн ГХБХБГазрын Хяналтын инженер Б.Оюундарь
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР