2021.11.10-ны өдөр Өмнөдэлгэр сумын Цэвэр усны гадна шугам сүлжээний ажилд зураг төсөл зохиогч болон гүйцэтгэгч талуудтай хамтран хяналт хэрэгжүүлж ажилласан тухай

2021-11-23

2021.11.10-ны өдөр Өмнөдэлгэр сумын Цэвэр усны гадна шугам сүлжээний ажилд зураг төсөл зохиогч болон гүйцэтгэгч талуудтай хамтран хяналт хэрэгжүүлж ажилласан тухай

♦️ХҮЧИН ЧАДАЛ: 4,5км
♦️БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭГЧ: “Хангайн илч дулаан” ХХК
♦️ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА: БХТ, Аймгийн ГХБХБГазар
♦️ ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧ: “ДНТ” ХХК
♦️ТӨСӨВ: 500 сая
♦️АЖИЛЛАХ ХУГАЦАА:
2021 оны 08 сарын 02 өдрөөс
2022 оны 10 сарын 04 өдөр
Ажлын явц: 2021 оны 11 сарын 10-ны өдрийн байдлаар 4 км хос шугамын угсралт болон дүүргэлт хийгдсэн. Үлдсэн 500м хос шугамын ажил хийгдэхэд хүндрэлтэй хөрсний ус илэрсэн тул уг ажлын талаар шийдэл гаргаж хуралдав.
Хуралд: Зураг төсөл зохиогч - “ДНТ” ХХК-ний захирал Б.Ямпил
Гүйцэтгэгч - “Хангай илч дулаан” ХХК-ий захирал Д.Бямбадорж, ерөнхий инженер Б.Гантөмөр,
Ашиглагч – Өмнөдэлгэр сумын ЗДТГазрын дарга Баярмаа
Захиалагчийн хяналт – ГХБХБГазрын дарга Д.Баярхүү нар оролцов.
Шийдвэрлэлт: Шугамын трасст өөрчлөлт орсонтой холбогдуулан зургийн өөрчлөлт болон намаг, хөрсний устай хэсгийн зургийг зураг зохиогчийн зүгээс ойрын хугацаанд яаралтай гаргаж ирүүлэх, гүйцэтгэгч газар хөлдсөн үед ажлыг хийж гүйцэтгэхээр шийдвэрлэв.
 
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР