БАЯНМӨНХ СУМАНД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-10-27

2023 оны 10 дугаар сарын 27- ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран Баянмөнх суманд Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр 22 иргэнд кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлт, захирамжийн хуулбар, хаягийн тодорхойлолт олгон, 10 иргэний өмчлөлийн газрыг мэдээллийн санд орсон эсэхийг шалгаж, 17нэгж талбарт кадастрын хэмжилт хийж, 13 байшинг мэдээллийн санд орууллаа. 45 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа. Улсын бүртгэлийн хэлтэс 22 иргэний гадаад паспортын захиалга авч, 15 иргэнд тоон гарын үсэг олгон, 22 иргэний гэрчилгээний материалыг хүлээн авсан.

Өдөрлөгийн үеэр 2 байгууллагаас давхардсан тоогоор нийт 130 иргэнд төрийн үйлчилгээг хүргэн ажиллалаа.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР