ХЭРЛЭН СУМАНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХИЙН ДАХИН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗАРЛАГДЛАА

2023-10-17
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/235 тоот захирамжийн дагуу 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дараах 4 байршилд газар эзэмших эрхийн дахин дуудлага худалдаа зарлагдлаа.
Дуудлага худалдаа: 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цахимаар явагдана.
Бүртгүүлэх хугацаа: 10 дугаар сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний хооронд www.mle.mn цахим системээр 09:00-15:00 цагийн хооронд бүртгэнэ.
Бүртгэл хаагдах хугацаа: 10 дугаар сарын 29-ний 12:00 цагт бүртгэл хаагдана.
Цахимаар явагдах тул та хаанаас ч оролцох боломжтой.
Бүрдүүлэх материал:
Иргэний үнэмлэхийн хуулбар/ААН-ийн гэрчилгээ/
Дэнчин төлсөн баримт (Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувийг 100181755407 тоот дансанд тушаана.)
Улсын тэмдэгтийн хураамж 12500 нэхэмжлэл үүсгэн тушаана.
Холбогдох утас : 89007255
Дараах линкээр орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
https://www.mle.mn/#/auction/detail/19157
https://www.mle.mn/#/auction/detail/19159
https://www.mle.mn/#/auction/detail/19161
https://www.mle.mn/#/auction/detail/19163
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР