УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ИДЭРБАТ БИНДЭР СУМАНД ХИЙГДЭЖ БУЙ БАРИЛГЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2023-05-14
Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Монгол улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор хойд сумдад ажилласан УИХ-ын гишүүн Ц. Идэрбатад болон холбогдох ажлын хэсэгт Биндэр суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга /”Чандмань буудай” ХХК/, Спорт заал /”Бүтээлч шинэ сонголт” ХХК/ 20 ортой Эмнэлгийн барилга /”Урал Их” ХХК/, түүхэн аялал жуулчлалын “Их хуралдай Цогцолбор”-ын ажлын хүрээнд хийгдэж байгаа зоорийн давхрын ажил /”Мөнх-Өргөө” ХХК/, гадна тохижилтын ажил /”Нутгийн баруун мод” ХХК/-ын явцыг ГХБХГазрын дарга Б.Сүнгээ, ахлах мэргэжилтэн Б.Гантөгс нар барилгын талбай дээрээс биечлэн танилцуулж мэдээлэл өглөө.
Эмнэлгийн барилга, Их хуралдай цогцолборын зоорийн давхрын болон гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний ажлууд ирэх 7-р сард дуусаж, бүрэн ашиглалтад орох юм.
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР