Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны 640 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажилд захиалагчийн хяналтыг гүйцэтгэлээ.
2022-04-22



Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны 640 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажилд захиалагчийн хяналтыг гүйцэтгэлээ.
ЗАХИАЛАГЧ: АЗДТГазар
ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИК ХЯНАЛТЫГ: ГХБХБГазар
ГҮЙЦЭТГЭГЧ:"Хүрэл Ордон” ХХК
ЗОХИОГЧ: “Эсгий Гүрэн" ХХК
БАЙРШИЛ: Хэнтий аймаг Бэрх тосгон
ТӨСӨВТ ӨРТӨГ: Улсын төсвийн 4.8 тэр бум төгрөг
- 2022 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн байдлаар Гадна зам талбайн цутгалт, гадна фасадын хөмсөгний эмульсэн өнгөлгөө, спорт заалны шалны угсралт, дотор цахилгааны унтралага, розетканы монтажлалт зэрэг ажлууд хийгдэж байна.
Өгсөн үүрэг даалгавар, зөвлөмж:
- Ханын будгийн өө сэвийг засч, чанартай жигд цэвэрхэн хийх
-олон дээврийн уулзварын зай завсар, хаялагууд, салхивчны яндангийн дулаалга битүүмжлэлийг хийх, шилэн гэгээвчний урд хэсэг дэх дээврийн налууг дахин засах, гэгээвчинд агаржуулалт хийх, үндсэн барилга руу орсон агааржуулалтын хоолойг халаагч хүртэл дулаалах, сэнсэнд зөөлөвч хийх зэрэг ажлуудыг нэн даруй хийж борооны ус нэвчихээс өмнө дээвэр дээр хийх ажлуудыг бүрэн дуусгах
- Дээвэр дээрх хог шороог цэвэрлэж гадны биетээс дээврийг хамгаалах арга хэмжээ авах тухай өмнө өгсөн үүрэг даалгавар биелэгдээгүй байна
- Спорт заалны шалны зургийн өөрчлөлтийн тухай ирүүлсэн зохиогчийн албан бичигт заасны дагуу шалны ажлыг гүйцэтгэх, үндсэн шал ирж угсрахын өмнө хяналтын инженерт мэдэгдэх
- Гал тогооны хэсэгтбохирын траптай өрөөнд хийгдсэн плитан шалыг ховхолж налууг зөв гаргаж хийх
- Плитан шалтай өрөөнүүдийн шалны түвшинг дахин хэмжиж нягталсны дараа гүйцээж хийх
- ХБИ-ий зориулалттай налуу шатны эргэх талбайг стандартын болгож засах
- Гол хаалганы гадна шатны маршийн өндрийг нормийн дагуу жигд болгож засах
- Ажлын талбайд ХАБ-ын дүрэм мөрдөж, ялангуяа хамгаалалтын малгай, бүсгүй өндрийн бүсэд ажиллуулахгүй байх
- Ажлын зохион байгуулалтыг сайжруулж хүн хүчээ нэмэгдүүлэн ажлаа шуурхайлахгүй бол гэрээт хугацаанд ажил дуусах боломжгүй болж байгааг анхаарах
Хяналт хийсэн ГХБХБГазрын мэргэжилтэн Б.Гантөгс, Э.Элбэг-Эрдэнэ
Санал асуулга