БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ФОТОМОНИТОРИНГИЙН АРГААР ҮНЭЛЭХ АЖИЛ

2021-06-04

      Газрын тухай хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд 2015 оноос хойш Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Ногоон-алт малын эрүүл мэнд төсөл”-тэй хамтран Монгол Улсын хэмжээнд бэлчээрийн төлөв байдлыг тогтоох, үнэлэх, бэлчээр ашиглалтын менежментийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, бэлчээрийг хамгаалах, сайжруулах зорилгоор “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” ажлыг санаачлан 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Швейцарийн хөгжлийн агентлаг “Ногоон алт - малын эрүүл мэнд төсөл” -өөс 2020 онд бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх, мониторингийн цэгүүдийн мэдээллийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд оруулах ажлыг шалгаруулах уралдаан зарласан бөгөөд уралдааны дүнг гаргаж аймгуудыг шагнаж, урамшууллаа. Үүнд:

1.  Нэгдүгээр байр эзэлсэн Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

2.  Хоёрдугаар байр эзэлсэн Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

3.  Гуравдугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

4.  Дөрөвдүгээр байр эзэлсэн Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

5.  Тавдугаар байр эзэлсэн Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар  

Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлын хээрийн судалгааг бүрэн хийж, мониторингийн цэгүүдийн мэдээллийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүрэн оруулах ажлын  хүрээнд Хэнтий аймгийн хэмжээнд нийт 340 цэгт дээрх ажлуудыг хийж гүйцэтгэн ажлын үр дүнг сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бэлчээр менежментийн төлөвлөгөөнд суурь мэдээлэл болгон ашиглаж байна.

Цаашид бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг аймаг, сумынхаа нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллаж, мониторингийн цэгүүдийн хээрийн судалгааг цаг хугацаандаа бүрэн хийж, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүрэн оруулах ажлыг жил бүр зохион байгуулах юм.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР