Бэлчээрийн менежментийг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх, Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системийн бүсчилсэн сургалт Чингис хотод боллоо.

2020-11-05
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Щвейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөл, Мерси кор ОУБ-тай хамтран 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Хэнтий, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын Газар зохион байгуулалт, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, Инженер хайгуул мониторинг хариуцсан мэргэжилтэн, сумдын газрын даамлуудад бэлчээр ашиглалтын гэрээ, фотомониторингийн мэдээллийг газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд оруулах талаар, 11 дүгээр сарын 3-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгын Газрын харилцаа хот байгуулалтын газрын Газар зохион байгуулалт, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, сумдын газрын даамлуудад газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем ашиглан газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах сургалтууд амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нийт 47 сумын газрын даамал, ГХБХБГазрын 5 мэргэжилтэн хамрагдлаа.
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР