Монгол Улсад геодези зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан гар зургийн уралдааныг амжилттай зохион байгуулж шалгарууллаа.
2020-10-21










Монгол Улсад геодези зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан "Газрын зураг миний амьдралд", "Миний гэр газрын зураг дээр", "Миний сургууль газрын зураг дээр", "Миний цэцэрлэг газрын зураг дээр" сэдвээр цэцэрлэгийн нас, бага анги, дунд болон ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж 8 сумын 200 гаруй хүүхдийн бүтээл ирснээс урьдчилсан шалгаруулалтыг явуулж 3 насны ангилалд 1-3 дугаар байр, тусгай байр 5 буюу нийт 24 хүүхдийн бүтээлийг шалгаруулж шагнаж урамшууллаа. Насны ангилал тус бүрээр эхний 3 байранд орсон нийт 9 бүтээлийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хүргүүлж улсын хэмжээний нэгдсэн шалгаруулалт оруулж 11 сарын 1-ний өдөр дүн гарна. Хүүхдүүдээ амжилттай зохион байгуулж оролцуулсан бүх сургууль, цэцэрлэгийн удирдлагууд багш нар болон бүтээлээ ирүүлсэн бүх хүүхдүүдээ сурлага, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Санал асуулга