Баянмөнх сумын инженерийн шугам сүлжээний барилга угсаралтын ажилд комисс ажиллаа.
2020-10-05



Хэнтий аймгийн Баянмөнх сумын инженерийн шугам сүлжээний барилга угсаралтын ажилд ЗГ-ын 2018 оны 317 тогтоолоор батлагдсан "Барилга баигууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс" 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаа.
*ЗАХИАЛАГЧ: БХБЯам
*ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИК ХЯНАЛТЫГ: БХТ, ГХБХБГазар
*ГҮЙЦЭТГЭГЧ: "Нишин -Илч” ХХК
*ЗОХИОГЧ: “Ангатранс"ХХК
*БАЙРШИЛ: Хэнтий аймаг Баянмөнх сум
*ТӨСӨВТ ӨРТӨГ: Улсын төсвийн 772,4 сая төгрөг.
*ГҮЙЦЭТГЭХ ХУГАЦАА: 2020-2021
2020 онд санхүүжих дүн 250,0 сая.төгрөг
Тус ажил 2020 оны 5 дугаар сард эхэлж дулааны 9 худаг бүхий 1000 м урт дулааны болон цэвэр усны шугам, уурын зуух, зуухны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Ингэснээр Баянмөнх сумын төрийн 11 баигууллагын 16 обьект халаалтын нэгдсэн шугамд холбогдлоо.
Шугам сүлжээ, барилгын ажилд барилгын норм дүрмийн дагуу дахин засуулах болон туршилт тохируулга хийлгэх ажлууд гарсан тул энэ удаад ашиглалтад хүлээн авахаас түдгэлзэх шийдвэр гаргалаа. Дахин ажиллах комиссын өмнө хийж гүйцэтгэх ажлуудын зааварчилгаа, үүрэг даалгавар өгөв.
Санал асуулга