Бэрх тосгоны 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын их засварын ажилд барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаа.

2020-10-01
Хэнтий аймгийн Бэрх тосгоны 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын их засварын ажилд барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаа.
* ЗАХИАЛАГЧ: БСШУЯам
* ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИК ХЯНАЛТЫГ: ГХБХБГазар
*ГҮЙЦЭТГЭГЧ:"Тунгалаг буянт дуут” ХХК
* ЗОХИОГЧ:
“Ангатранс"ХХК
БАЙРШИЛ:
Хэнтий аймаг Бэрх тосгон
ӨСӨВТ ӨРТӨГ:
Улсын төсвийн 631,8 сая төгрөг
- Барилгын их засварын ажил 2020 оны 5 дугаар сард эхэлж 2020 оны 09 дүгээр сарын 25-ны ѳдѳр ЗГазрын 317 дугаар тогтоолоор барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах дүрмийн дагуу 7 хүний бүрэлдхүүнтэй комисс ажиллаж зарим ажлыг засч хийлгэх үүрэг даалгаварын биелэлтээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.
Тус цэцэрлэг нь 6 блокоос бүрдсэн томоохон хэмжээний обьект ба зөвхөн зүүн жигүүрийн хэсгийг ашиглаж, баруун жигүүр нь олон жил ашиглагдахгүй удаан хугацааны элэгдэлд орсон байсныг энэ удаа засвар хийснээр бүрэн хүчин чадлаар нь ашиглах боломжтой боллоо.
Хийгдсэн ажил: Гадна, дотор засал, плита, хулдаас, дрож шал, дотор цэвэр усны шугмын ажлууд хийж, халаах хэрэгсэл /радиотор/ сольсон байна.
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР