ЧИНГИС ХОТЫН ГЭР ХОРООЛЛЫГ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОХ АЖЛЫН ТЭЗҮ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

2020-08-19
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр Хэрлэн сумын багуудын гэр хорооллын айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох ТЭЗҮ боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.
Аймгийн Засаг даргын 2020 оны 08-р сарын 19-ний өдрийн А/357-р захирамжаар Гэр хорооллын айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох асуудлыг судлан инженерийн шугам сүлжээний байршлыг тодорхойлох, зураглал гаргах, ажлын тоо хэмжээ, зургийн даалгаврыг боловсруулах эрх бүхий ажлын хэсгийг та бүхний харж буй захирамжид заасан бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.
Ингэснээр аймгийн Засаг дарга Чингис хотын захирагчаар ажиллаж байхдаа гаргасан санаачлага нь ажил хэрэг болж, 2021-2024 онд Чингис хотын гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд холбох ажлын эхлэлийг тавилаа.
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР