Хүлэг боорчи-андлалын өргөө” цогцолборын ажилд хяналт тавьж ажиллаа.

2020-08-12
1. “Хүлэг боорчи-андлалын өргөө” цогцолбор
“Хүлэг боорчи-андлалын өргөө” цогцолборын загварыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, загвар зохион бүтээгч Д.Эрдэмбилэг агсан гаргасан.
Барилгын ажлын зургийн зохиогч “Классик хаус” ХХК,
Барилгын ажлын гүйцэтгэгч “Хос санаа” ХХК. Гэрээний дүн 1961,8 сая төгрөг Барилгын ажил 2018 оны 9 сард эхэлсэн.
2020 онд 200,0 сая төгрөгийн хөрөнгөөр 5,4 км гадна цахилгааны агаарын шугам 35/10-ын дэд станц , 10/04-ын КтП –ны ажлууд хийгдэж дууссан.
Цогцолбор нь тэнхлэгээрээ 25,2 х 25,2 м хэмжээтэй, зоорийн давхартаа мөн хэмжээний үйлчилгээний зориулалттай танхим өрөө тасалгаатай, ижил бус давхрын өндөртэй нийт 4 давхар бүрэн цутгамал барилга. Байгууламжийн өндөр нь зоорийн давхарыг оролцуулан нийт 17,35 м энэ нь ойролцоогоор 6 давхар орон сууцны барилгын өндөртэй дүйцэх юм.
Зоорийн давхар нь нийт 102,1м2 талбай бүхий 4,05 м өндөртэй бүрэн цутгамал, 1-р давхраас 3-р давхар хүртэл пирамид хэлбэртэй барилга тул хана нь дээврийн үүрэг бас давхар гүйцэтгэх бүрэн цутгамал байгууламж юм.
БУАжлын явц 90%-ийн гүйцэтгэлтэй, гадна тохижилт, дотор засал, уран бүтээлийн ажлууд үргэлжлэн хийгдэнэ.
 
 
2. “Монголын эзэнт гүрэн –Их хуралдай орд өргөө” цогцолборын барилга
Цогцолборын загварыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, уран бүтээлч Д.Төртогтох гаргасан.
Барилгын ажлын зургийн зохиогч “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК
Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “ Мөнхийн өргөө” ХХК
Уран бүтээлийн ажлын гүйцэтгэгч “Хангай цагаан чулуу” ХХК
Барилга угсралт, уран бүтээлийн ажлын нийт төсөв 1995,3 сая төгрөг
2018 оны 8 дугаар сард барилгын ажил эхлэж барилга угсралтын ажил 90%-ийн гүйцэтгэлтэй.
2020-2021 онд цогцолборын уран бүтээлийн ажилд 2300,0 сая төгрөгийн хөрөнгө батлагдсанаас энэ онд 1100,0 сая төгрөгийг санхүүжүүлэх гэрээтэй. Үүнээс 300,0 сая төгрөгийн гадна цахилгааны ажил хийгдэж дууссан.
2021 онд бүрэн дуусч ашиглалтад оруулахаар одоо уран бүтээлийн ажил 60%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус цогцолборын барилга нь тэнхлэгээрээ 21м-ийн диаметртэй хагас бөмбөрцөг хэлбэрийн мөн хэмжээний зоорийн давхартай, байгууламжийн нийт өндөр 15,4 м
Зоорийн давхар нь нийт 75,6м2 талбай бүхий 3,6 м өндөртэй бүрэн цутгамал, өрөө тасалгаа бүхий үйлчилгээний танхимтай, 1-р давхраас дээш 11,8 м хүртэл өндөрт бөмбөрцөг хэлбэртэй барилга тул хана нь дээврийн үүргийг давхар гүйцэтгэх цутгамал гоёлын хийц бүхий гадна өнгөлгөөний хана дээвэртэй, монгол гэрийн хэв шинжийг агуулсан эсгий, хөөсөн дулаалга бүхий даацын болон гоёлын модон уньтай байгууламж юм.
 
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР