“ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙН ТАНХИМ” БАЙГУУЛЛАА.

2020-01-13

     Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 23 дугаар тогтоолоор “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/64 дүгээр тушаалаар “Иргэн төвтэй ил тод, ухаалаг газрын харилцааны жил” болгон тус тус зарласантай холбогдуулан иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээг ил тод, хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилгын хүрээнд “Газрын мэдээллийн танхим”-ыг байгуулахаар зорилго тавин ажилласны дагуу тус газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/25 дугаар тушаал гарч уг мэдээллийн танхимын өрөөний тохижилт, тоног төхөөрөмжийн зардалд нийт 8.639 сая төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд мөн Газар зохион байгуулалт, гeодeзи зураг зүйн газраас тоног төхөөрөмж нийлүүллээ.
Үүний дагуу “Газрын мэдээллийн танхим”-ын өрөөний засварыг хийлгэж, холбогдох тоног төхөөрөмжийн худалдан авалтыг зохион байгуулан суурилуулан “Газрын мэдээллийн танхим”-ыг байгуулж өнөөдрөөс иргэд, олон нийтэд үйлчилж эхэллээ.Тус танхимаар Газрын кадастрын мэдээллийн сан, Геодези, зураг зүй, Суурь судалгаа, Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн систем, газар өмчлөлийн талаарх мэдээллийг авахаас гадна Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-тэй холбоотой бүх үйлчилгээг авахын зэрэгцээ уг биржээр дамжуулан Монгол Улсын аль ч аймаг суманд зохион байгуулагдаж байгаа газар эзэмшүүлэх дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтанд орох боломжтой болж иргэдэд төрийн үйлчилгээг авахад илүү ойртож байна.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР