АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДРИЙН ХҮРЭЭНД ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА








Өнөөдөр буюу 12 сарын 09-нд “Авлигын эсрэг олон улсын өдөр” тохиож байгаатай холбогдуулан аймгийн Эрх бүхий албан тушаалтны багаас сургалт өдөрлөг зохион байгууллаа.Өдөрлөгийн хүрээнд байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад сургалт хийж, АХА тэмцээн зохион байгуулснаас гадна тестийн шалгалт авч мэдлэг ур чадварыг нь сорьсон юм.АХА тэмцээний тэргүүн байранд ХХААГ-ын ЭБАТ Саранцэцэг, 2 дугаар байранд ГБХЗХГ-ын ЭБАТ Нямхүү, 3 дугаар байранд ЭМГ-ын ЭБАТ Ариунтуяа нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.Аймгийн ЭБАТ-ын баг нь Авлигын эсрэг хууль болон нийтийн ашиг сонирхлын эсрэг хуулийг хэрэгжилтийг аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хангуулах, сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор аймгийн Засаг даргын 2018 оны А/372 тоот захирамжаар 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан бөгөөд багийн ахлагчаар АЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ж.Гантулга ажилладаг.
Тус баг нь 2019 оны 3 дугаар сараас эхлэн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч 22 агентлаг, 14 суманд шалган туслах үйлчилгээг үзүүлж, шалгалтаар ирсэн нийтлэг зөрчлүүдэд нэгдсэн зөвлүүлж хүргүүлжээ.Мөн Авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх сургалтад 422 албан тушаалтныг хамруулж урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байна.