УРЬДЧИЛСАН ҮЗЛЭГ, ХАМТАРСАН ШАЛГАЛТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ
2023-10-13




2023 оны 10 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд Барилгын техникийн хяналтын улсын байцаагч, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч, Гал түймрийн хяналтын улсын байцаагч, Эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нар болон ГХБХБГазрын БХБХэлтсийн дарга, хяналтын инженер, барилгын материалын сорилт шинжилгээний лаброторийн эрхлэгч, шинжээч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг барилга байгууламжийг ашиглалтад оруулахын өмнөх үзлэг, хамтарсан хяналт шалгалтыг Батширээт сумын ЭМТөвийн өргөтгөл, Соёлын төв, Биндэр сумын 200 хүүхдийн цэцэрлэг, сум дундын эмнэлэг, Норовлин сумын Соёлын төв, Төрийн банкны тооцооны төв, Батноров сумын Төрийн банкны тооцооны төв, ЭМТөвийн өргөтгөл, 320 хүүхдийн сургуулийн барилгуудад хийж гүйцэтгэлээ.
Санал асуулга