БУСДЫН ЭЗЭМШИЛ ГАЗАРТ ДУР МЭДЭН СУНГАЖ ХАШАА ТАТАХЫГ ХОРИГЛОНО

2023-10-11
Тус газарт Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн өөрийн эзэмшил газар луу хашаа сунгаж барьсан талаарх өргөдөл гаргасны дагуу холбогдох мэргэжилтэн хяналтын хэмжилт хийлээ.
Хэмжилтээр тухайн иргэний эзэмшил газар луу хажуу талын айл нь өөрийн эзэмшлийн хашааг барих даа 2 метр орчим сунгаж барьсан нь хяналтын хэмжилтээр тогтоогдсон тул зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай мэдэгдэх хуудас өгөөд байна.
Цаашид ИРГЭН, ААНБ-ууд өөрийн эзэмшил газрыг хашаажуулах даа дур мэдэн бусдын болон нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй сунгаж эзэмшиж, ашигласан тохиолдолд холбогдох хууль журмын дагуу арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Зөвшөөрөлгүй газар ашиглах, эзэмших, хууль бус газар олголтын талаарх мэдээллийг ажлын цагаар 88024345, 99136057 дугаарын утсаар авна.
ХЭНТИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР