БОР-ӨНДӨР СУМАНД БАРИГДАЖ БУЙ 200 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН 1-Р ДАВХРЫН БАГАНА, ДАМНУРУУ, ХУЧИЛТАНД ҮЛ ЭВДЭХ АРГААР БЕТОНЫ БАТ БЭХИЙГ ҮЗЭЖ ХЭМЖИЛТ ХИЙЛЭЭ

2023-08-07
ЗАХИАЛАГЧ: БШУЯам, Хэнтий аймгийн ЗДТГазар
ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИК ХЯНАЛТЫГ: ГХБХБГазар
ГҮЙЦЭТГЭГЧ: “Тэргүүн констракшн” ХХК
ЗОХИОГЧ: “Гурван мөнх констракшн” ХХК
БАЙРШИЛ: Хэнтий аймаг, Бор-Өндөр сумын төв
ТӨСӨВТ ӨРТӨГ: Улсын төсвийн 3,2 тэрбум төгрөг
Ажлын гүйцэтгэл: 40%
Ажлын явц: 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар барилгын 2-р давхрын рамын угсралтын ажил гүйцэтгэгдэж байна.
Өгсөн үүрэг даалгавар, зөвлөмж:
- 1-р давхрын бетон цутгалтыг 21 хоногтойд багана, дамнуруу, хучилтанд бетон үл эвдэх аргаар бат бэхийг хэмжиж шалгахад М200-230 марктай гарсан тул нормоор заагдсан бэхжилт авах хугацаа гүйцэтсэний дараа дахин хэмжилт хийлгэх,
- 1-р давхрын цутгалтын үед баганы ёроолоор хэв задарч цүлхийсэн 2 баганыг зүсэлт хийж засварлах, /хамгаалалтын үе хүртэл/
- 2-р давхрын угсралтад гагнаастай болон муу паниартай хэв хашмал ашиглахгүй байх,
- 2-р давхрын рамын угсралт дууссаны дараа цутгалт авахын өмнө захиалагч, зохиогч талуудад мэдэгдэж хяналт тавиулах,
Хяналт хэрэгжүүлж ажилласан: Хяналтын инженер Ш.Ариунболор, Барилгын материалын лабораторийн эрхлэгч Г.Бишрэлт, шинжээч Б.Болорцэцэг
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР