БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ КОМИСС ДАРХАН СУМАНД АЖИЛЛАЛАА

2023-08-04
Дархан сумын ЭМТөвийн өргөтгөлийн барилга угсралтын ажилд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллалаа.
Ажлын нэр: Эрүүл мэндийн төвийн өргөтгөл
Захиалагчийн хяналтын байгууллага: БХТөв, Хэнтий аймгийн ГХБХБГазар
Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “Төгс буянт өргөө” ХХК
Байршил: Хэнтий аймаг Дархан сум
Зураг төсөл зохиогч: " Анга транс" ХХК
Төсөвт өртөг: 960,0 сая төгрөг
Гэрээний эхлэх, дуусах огноо:
2020 оны 06 дүгээр сарын 20-ны өдөр
2023 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Дотор,гадна заслын ажлын дараах засвар, цэвэрлэгээ дутуу, болон шат, шалны ажилд өмнө өгсөн үүрэг даалгавар бүрэн биелэгдээгүй байгаа тул энэ удаа ашиглалтад оруулахаас татгалзаж, комиссын гишүүдээс өгсөн үүрэг даалгавар биелүүлсний дараа комисс дахин ажиллах шийдвэр гаргалаа.
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР