БАРИЛГЫН ЗУРГИЙН ЗОХИОГЧ, ГҮЙЦЭТГЭГЧИДТЭЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

2023-08-05
Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд "Хасу мегаватт" ХХК-ий барьж байгаа Монголын нууц товчоо цогцолборын барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналтыг барилга угсралтын ажлын гүйцэтгэгч компаний захирал инженерүүд, болон аймгийн ХОХБТХэлтсийн мэргэжилтэн Ц.Бат-Эрдэнэ, зураг төсөл зохиогч "Зэт Эм И" ХХК-ийн инженерүүд болон интьерерийн ажлын гүйцэтгэгч "Ди Эс Ти" ХХК--ий захирал УГЗ Д.Төртогтох нарын хамт хамтарсан үзлэг хяналт хийлээ.
Ажлын явц: 75%
2023.08.05 -ны өдрийн байдлаар фасад, ёслолын хэсгийн ханын өрлөг дуусч, дүүжин таазны ажил хийгдэж байна.
Хяналтын явцад тус барилгын ажлын хүрээнд хэрэгжих барилга угсралт, интерьер гэсэн 2 тусдаа төслийн хоорондын уялдааны асуудлаар газар дээр нь инженерийн техникийн шийдэл гарган хэлэлцэж хурлын тэмдэглэл үйлдэн баримтжуулж, нэмэлт ажлын хүрээнд хийгдэх ажлын даалгавруудыг тодорхойлж, зураг төсвийг яаралтай гүйцэтгэж шийдвэрлүүлэхээр тохиролцлоо
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР