ТУРШИЛТ ТОХИРУУЛГЫН ХУГАЦААНЫ ДАРААХ ХАМТАРСАН ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ

2023-08-06
Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж, 2022. 08.04-ний өдөр ашигалалтад оруулсан ХХҮГазрын харьяа Ахмадын сувилал, ариун цэврийн байгууламжийн барилга угсралтын ажлын туршилт тохируулгын хугацаа дуусч байгаатай холбогдуулан ашиглалтын явцад гарсан эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч талаас засч хэвийн ажиллагааг хангасан байдалд аймгийн ХОХБТХ-ийн мэргэжилтэн Ц.Бат-Эрдэнэ, гүйцэтгэгч "Өндөрхаан өргөө" ХХК-ий захирал С.Батхишиг нарын хамт үзлэг хяналт хийлээ
Тэнхлэгээрээ 4.4х6.4м бүхий 28.2м2 хэмжээтэй 6-н амралтын байруудад бүгдэд ахмадууд амарч байна. Амралтын байрнууд, ялангуяа ариун цэврийн байгууламжид ашиглагчийн арчлалт, хамгаалалт муу, Ашиглалтад оруулах комиссоос өгсөн зөвлөмж зааварчилгааг хэрэгжүүлээгүй, Барилга байгууламжийг ашиглах дүрэм зөрчигдөж байгааг аймгийн ХХҮГазарт мэдэгдэж анхааруулахаар боллоо.
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР