НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-06-08
Өмнөдэлгэр суманд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран “ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ-ГАЗРЫН ХАРИЛЦАА ОРОН НУТАГТ” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы үеэр 14 иргэнээс мэдүүлэг хүлээж авч, 5 иргэнд Газар өмчлөх эрхийн гэрчилгээ, 34 иргэнд кадастрын зураг, 14 иргэнд хянан баталгааны дүгнэлт, хаягийн болон нэгж талбарын тодорхойлолтоор 2 иргэнд үйлчилж, наториатын гэрээгээр 1 иргэний өмчийн газрын эрх шилжүүлж, захирамжийн лавлагаа 14 иргэнд гарган өгч, "Газрын тухай хууль", "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль" болон Улсын бүртгэлийн талаар 115 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 20 иргэн аж ахуй нэгж байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон хашааны газар болон байшинг кадастрын хэмжилтэд хамруулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ 3 иргэнд гарган, нийт давхардсан тоогоор 222 иргэнд үйлчилгээ үзүүллээ.
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР