ГУРВАНБАЯНД ТОСГОНД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-06-09
2023 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Гурванбаян тосгонд Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран “ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ-ГАЗРЫН ХАРИЛЦАА ОРОН НУТАГТ” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы үеэр 2 иргэнээс улсын бүртгэлийн мэдүүлэг хүлээж авч, 4 иргэнд кадастрын зураг, 1 иргэнд хянан баталгааны дүгнэлт, хаягийн болон нэгж талбарын тодорхойлолтоор 1 иргэнд үйлчилж, захирамжийн лавлагаа 1 иргэнд гарган өгч, "Газрын тухай хууль", "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль" болон Улсын бүртгэлийн талаар 9 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 2 нэгж талбарыг кадастрын хэмжилтэд хамруулж, газар эзэмших эрхийн цахим гэрчилгээ 1 иргэнд гарган, нийт давхардсан тоогоор 21 иргэнд үйлчилгээ үзүүллээ.
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР