УСАН САНГИЙН ХАМГААЛАЛТЫН БҮСИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА
2023-06-15




Аймгийн Засаг даргын 2023 оны 03 сарын 03-ны өдрийн А/116 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх” журмын дагуу аймгийн хэмжээнд усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, сумын төвийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хил заагийг шинэчлэн тогтоон баталгаажуулах ажил хийгдэж байна.
2023 оны 6 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Дадал суманд ОУСГазар, ГХБХБГ-аас ажлын хэсэг ажиллалаа. Тус сумын хэмжээнд нийт 178 гол горхи, нуур тойром, булаг шанд, рашааны онцгой болон энгийн хамгаалалтын, сумын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хил заагийг Онон Улзын сав газраас тогтоон, суурин судалгааны ажил хийгдсэн бөгөөд, орон нутгаас санал авах, хээрийн хэмжилт, тодруулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Санал асуулга