АЖЛЫН ХЭСЭГ БАЯН-АДАРГА СУМАНД АЖИЛЛАЛАА

2023-06-17
Аймгийн Засаг даргын 2023 оны 03 сарын 03-ны өдрийн А/116 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Хэнтий аймгийн хэмжээнд усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, сумын төвийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хил заагийг шинэчлэн тогтоож, орон нутгийн шийдвэр гаргуулах ажил хийгдэж байна.
 
Баян-Адарга сумын хэмжээнд нийт 106 гол горхи, нуур тойром, булаг шанд, рашааны онцгой болон энгийн хамгаалалтын, сумын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн бүсийн хил заагийг тогтоох суурин судалгааны ажил хийгдэж дуусаад орон нутгаас санал авах, хээрийн хэмжилт тодруулалтын ажил хийгдэж байна.
 
Онон улзын сав газартай хамтарсан ажлын хэсэг 2023 оны 6 дугаар сарын 15-16-ны өдөр Баян-Адарга суманд ажиллалаа.
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР