ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
2023-06-17




2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дадал суманд "Баян дөхөмийн хурд" ХХК-ий барьж байгаа Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажлын явцад захиалагчийн техникийн хяналт хийлээ.
Дотор ханын тоосгон өрлөг, дотор цахилгаан монтажийн ажлууд хийгдэж байна. Ажлын талбайд 16 хүн ажиллаж байна.
Өгсөн үүрэг даалгавар:
- Талбайн эмх цэгц ХАБЭА-г сахиж ажиллах том жижиг үйлдвэрлэлийн ослоос ажилтан албан хаагчдыг 100% хамгаалах.
- Гадна металл фасад дээврийн малгайвч төмөр хоорондын холболтыг зургийг зохиогчоос чиглэл авч гүйцэтгэх
- Дотор дулааны монтажийн өөрчлөлтийг зохиогч ашиглагч, захиалагчийн зөвшилцсөн баталгаажуулалт хийлгэх.
- Гадна цэвэр усны оролтын өөрчлөлтөд техникийн нөхцөлийг дахин авах
Санал асуулга