ЛАНДФИЛИЙН ҮҮРНИЙ СУУРИЙН НЯГТ ШАЛГУУЛАХ АЖИЛ
2023-06-17




2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр АХБанкны хөрөнгө оруулалтаар Дадал суманд "Билгүүн од констракшн" ХХК-ий гүйцэтгэж байгаа "2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэг буюу хатуу хог хаягдлыг дарж булшлах байгууламж"-ийн ажлын явцад төслийн нэгжийн төлөөлөл, зургийн зохиогчтой хамтран Ландфилин Үүрний суурийн нягт шалгах ажлыг 10 цэгт элсэн конусын шинжилгээ хийж тестийн хариуг Итгэмжлэгдсэн лабораторид явуулсан бөгөөд суурийн нягт нь +95%-иас дээш гарсан тохиолдолд дараачийн үе шатны ажил буюу геотекстил( 800 гр/м2 )дэвсэж, HDPE Геомембран ( t=1,5мм ) дэвсэх ажлууд эхлэх техналогийн дараалалтай билээ.
Хэрвээ тестийн хариу -95% гарвал гүйцэтгэгч дахин 16-18 тонн далангийн индүүгээр сууринд нэг мөрөөр 6-8 удаа явуулж дахин нягт авах тестийг +95%-аас давуулах шаардлагатай ба түүний дараагаар дээрх ажлууд үргэлжлэх юм.
Хяналтаар өгсөн үүрэг даалгавар:
- Ландфилийн үүрний улны төвшний нягтруулалт 65 гр/см3 -д хүрсэн эсэхийг шалгуулж, лабораторийн дүгнэлт гаргуулах
- Нягтруулсан хөрснөөс 5 см-ээс дээш хэмжээтэй хурц өнцөг, ирмэг бүхий хад чулууг түүж зайлуулан нягтруулах
- Суурийн нягт -95%-аас доош гарсан тохиолдолд 16-18 тонны индүүгээр нэг мөрөөр 6-8 удаа явж суурийн нягтыг авхуулах
- Геомембраны сертифекат болон бүтээгдэхүүн дээрх техникийн тодорхойлолтыг тулгуулж, хянуулах, дэвсэх үеийн өмнөх талбайн шаардлагыг өндөр түвшинд хангаж дэвсэх.
-Даланд геомембраны дээр байрлах бетон түгжээг хайрган дүүргэгч материалаар булах тухай зургийн зохиогчоос зөвшөөрөл авах захиалагчийн хяналт талаас татгалзах зүйлгүй.
- Ил, далд ажлын актыг тухайн ажлыг дууссан даруйд хянуулсны дараа баталгаажуулах
-Календарчилсан графикийг яаралтай гарган төслийн нэгжээр хянуулан баталгаажуулж, ирүүлэх.
Санал асуулга