ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
2023-06-19



2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баян-Адрага суманд "Дэлгэр констракшн" ХХК-ий барьж байгаа Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилгын ажлын явцад захиалагчийн техникийн хяналт хийлээ.
I, II дугаар давхарын цагаан замаска, гадна ханын хар замаскын ажлууд хийгдэж байна. Ажлын талбайд 18 хүн ажиллаж байна.
Өгсөн үүрэг даалгавар:
- Парпедны төмрийн бэхэлгээ сайжруулах,
- Дотор халаалтын систем, шалан доорх сувагчлал, цоколийн өөрчлөлтүүдэд зохиогчийн зөвшөөрөл авч албажуулах
- Сумын нэгдсэн бохирын зайлуулах систем, төвлөрсөн цэвэр усан хангамжийн ажил хийгдэж байгаатай холбогдуулан гадна дулаан, цэвэр, бохир усны техникийн нөхцөлд тодруулга хийлгэж баталгаажуулах
Талбайн эмх цэгцийг сайжруулж ХАБЭА-г сахиж ажиллах
Санал асуулга