ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

2023-06-19
2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Биндэр суманд "Нутгийн баруун мод " ХХК-ий гүйцэтгэж байгаа “Их хуралдай” цогцолборын гадна тохижилт болон “Мөнх Өргөө” ХХК-ий гүйцэтгэж байгаа цогцолборын барилгын зоорийн давхарын ажлуудад захиалагчийн техникийн хяналт хийлээ.
Гадна чулуун талбай, зүлэгжүүлэлт, явган замын хавтан суулгах, авто зогсооолын талбайн ажлууд хийгдэж байна. Ажлын талбайд "Нутгийн баруун мод " ХХК-ий -22, “Мөнх Өргөө” ХХК-ий -16 хүн ажиллаж байна.
Өгсөн үүрэг даалгавар:
- Яган замын хавтангийн заадсыг нэг чигт болгож засч хийх, Тойрогоос гэр хоорондын явган замыг хуулж шороон суурийн нягтруулалтыг сайжруулж, хашлагыг тэгш, жигд, үзэмжтэй хийх
- Гэрлийн шонг будах үед тэгшилж засах
- Өмнө өгсөн үүрэг даалгаваруудыг биелэлтийг ажлын журналд тэмдэглэж хянуулж байх
- Гурвалжин хийцийн болон цогцолборын барилгын чулуун хавтанг болон хавтангийн заадсыг маш цэвэрхэн жигд гаргаж гүйцэтгэх
- Зоорийн давхар руу орох хэсгийн дээврийг ойрын үед хийж дуусгах
- I давхарт байрлуулсан галын гидрантын байршлыг солих
- Халаах хэрэгслийн ил кран, шугам хоойло болон агааржуулалтын решоткыг дотор ханын засал бохирдуулахгүйгээр цэвэр гүйцэтгэх
- Ажлын график төлөвлөгөөнөөс хоцрогдолтой байгаа тул ажлаа шуурхай хийж дуусгах арга хэмжээ авч ажиллах
Талбайн эмх цэгцийг сайжруулж ХАБЭА-г тогтмол мөрдөж ажиллах
 
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР