БАТШИРЭЭТ СУМАНД АЖИЛЛАЛАА
2023-06-21




Аймгийн Засаг даргын 2023 оны 03 сарын 03-ны өдрийн А/116 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх” журмын дагуу аймгийн хэмжээнд усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, сумын төвийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хил заагийг шинэчлэн тогтоон баталгаажуулах ажил хийгдэж байна. Батширээт сумын нийт гол горхи, нуур тойром, булаг шанд, рашааны онцгой болон энгийн хамгаалалтын, сумын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хил заагийг шинэчлэх суурин судалгааны ажил хийгдсэн бөгөөд, орон нутгаас санал авах, хээрийн хэмжилт, тодруулалтын ажил хийгдлээ.
2023 оны 6 дугаар сарын 18-19-ны өдөр Батширээт суманд Онон улз голын сав газартай хамтарсан ажлын хэсэг ажиллалаа.
Санал асуулга