“ИХ ХУРАЛДАЙ” ЦОГЦОЛБОРТ ХИЙГДЭЖ БУЙ БАРИЛГЫН АЖИЛД ТЕХНИКИЙН ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

2023-05-14
“Нутгийн баруун мод” ХХК болон “ Мөнх-Өргөө” ХХК-ий Биндэр суманд гүйцэтгэж байгаа түүхэн аялал жуулчлалын “Их хуралдай Цогцолбор”-ын барилгын гадна тохижилтын ажил 55% -тай үргэлжилж, ажлын талбайд 44 хүн ажиллаж газрын тэгшилгээ, авто зогсоолын талбайн шороон нягтруулалт, явган зам, гэрийн буурины цутгалт, шилэн кабелийн угсралт зэрэг ажлууд, зоорийн давхрын заслын ажил 50%-тай үргэлжилж 8 хүн дотор ханын жижиг засварууд, гэгээвчний хэсэгт бетон дүүргэлтийн цутгалтын ажлуудыг тус тус хийж байна.
Хяналтаар өгсөн үүрэг даалгавар:
- Зүлэг ногоон байгууламжийн усжуулалтын системийн шийдэл, зургийг гаргуулж гүйцэтгэх
- Шороон далангийн нягтруулалтын үе 50 см байгааг 20-30 см болгож үе тутамд бага зэргийн услалттай гүйцэтгэж нягтруулалтыг сайжруулах
- Бохирын септикийн улны түвшинг зургийн дагуу зөв гаргах, цэвэршүүлэгчтэй болон соруулах 2 нөхцөлөөр зайлуулах боломжийг зөвшилцөх
- Ажил гүйцэтгэх графикийг мөрдөж, ХАБ-ыг хангаж ажиллах
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР