ГАЛШАР СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛД ХАМТАРСАН ХЯНАЛТ ХИЙЛЭЭ
2023-05-14




Галшар суманд “Мандалт констракшн“ ХХК-ий барьж байгаа Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга угсралтын ажилд аймгийн ОБГазрын ГТТХУБайцаагч Б.Болор-Эрдэнийн хамт хамтарсан хяналтыг гүйцэтгэлээ.
Тус барилга угсралтын ажил 50% -ийн гүйцэтгэлтэй, ажлын талбайд 11 хүн ажиллаж, I давхрын дотор шавар, II давхрын дотор өрлөгийн ажил хийж байна.
Өгсөн үүрэг даалгавар:
- Барилгын өрлөгийн чанар муу өмнө өгсөн үүрэг даалгаврын 1-3 дугаар хэсэг биелэгдээгүй Өрөгт бүтээцийн БНбД 3.03.05-90, БНбД 51-02-05 дүрмүүдийг зөрчсөн заасан хэсгүүдэд буулгаж дахин өрөх
- Хамар ханыг ажлын зургийн ББ-49-т заасан хэсэглэлийн дагуу хучилтад бэхлэх
- Өрлөгийн чанараас шалтгаалсан 10 мм-ээс илүү зузаан шавар орох хэсэгт тортой шавардлага, нэмэлт барьцалдуулагч хэрэглэх, шаврын зуурмагт хүчил шүлттэй ус хэрэглэхгүй байх
- Гадна дулаалгын хөөсний бэхэлгээг 1 м2-т 5 ш байхаар тооцож нэмэгдүүлэх
- Цахилгааны шитэд хаалт, хамгаалалт хийх
- MNS5566 2020 стандартын дагуу гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл байршуулах, хуурай салхи ихтэй үед галын аюулгүй ажиллагааг хангаж ажлын байрны эмх цэгцийг сайжруулах
Санал асуулга