ХЭРЛЭН СУМАНД ГАЗАР ӨМЧЛӨХ ИРГЭДИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВНА

2023-05-22
✅ Хэрлэн сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу шинээр газар өмчлөх иргэдийн хүсэлтийг 2023 оны 6 дугаар 16-ны өдрийн 09:00 цагт дараах байршлууд дээр хүлээн авна. ✅Газар өмчлөх хүсэлтийг хүлээн авах байршил:
✅Эвт худалдааны төвийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвд /Өлзийт/
✅ 1-р багийн төвд /Булаг/
✅2-р багийн төвд /Өлзийт/
✅ 3-р багийн төвд /Шинэ Баянмөнх/
Иргэд өмчилж авахыг хүссэн байршлаа сонгон тухайн багт очиж хүсэлтээ гаргах боломжтой.
Лавлах утас: Сумын газрын даамал
88001701, 89007255
✅ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
✅Насанд хүрсэн иргэн шинээр газар өмчилж авах бол:
1. Өргөдөл /маягт бөглөх/
2. Иргэний үнэмлэхний хуулбар
3. Харъяа багийн ЗД-ын тодорхойлолт
4. Нийслэл, өөр аймаг сумын харъяатай бол тухайн газраасаа газар өмчилж аваагүй гэсэн тодорхойлолт, лавлагаа
✅Насанд хүрээгүй хүүхэд буюу 0-16 насны хүүхэд газар өмчилж авах бол:
1. Өргөдөл /маягт бөглөх/
2. Төрсний гэрчилгээний хуулбар
3. Хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар
4. Наториатаар итгэмжлэх хийлгэсэн байх.
5. Багийн засаг даргын тодорхойлолт
6. Нийслэл, өөр аймаг сумын харъяатай бол тухайн газраасаа газар өмчилж аваагүй гэсэн тодорхойлолт, лавлагаа
✅Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран өмчилсөн бөгөөд тухайн газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлсэн иргэн шинээр газар өмчилж авах бол:
1. Өргөдөл /маягт бөглөх/
2. Иргэний үнэмлэхний хуулбар
3. Харъяа багийн Засаг даргын тодорхойлолт
4. Нийслэл, өөр аймаг сумын харъяатай бол тухайн газраасаа газар өмчилж аваагүй гэсэн тодорхойлолт, газар өмчлөлийн лавлагаа
5. Өмнө нь гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран өмчилсөн газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон газар өмчлөх эрх шилжүүлсэн гэрээ
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР