НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БИНДЭР СУМАНД

2023-05-22
✅ "Эд хөрөнгийн бүртгэлийн цогц үйлчилгээ-Газрын харилцаа орон нутагт” нээлттэй хаалганы өдөрлөг 5-р сарын 16-ны өдөр Биндэр суманд зохион байгуулагдлаа.
✅ Өдөрлөгийн үеэр кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээр 54 иргэнд үйлчилж, 20 иргэнд гарын авлага, материал тараан, газрын тухай хууль, тогтоомжийн талаар 10 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, Хот байгуулалтын каластрын мэдээллийн санд 30 барилга байгууламжийн мэдээллийг нөхөн бүрдүүлж, “Теб сүрвэй” ХХК-тай хамтран 35 нэгж талбарт шинээр барьсан иргэдийн барилга болон газарт кадастрын хэмжилт зураглал хийсэн.
✅ Улсын бүртгэлийн хэлтсээс 5 иргэнд өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээ газар дээр нь олгож, газар болон үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авах 63 иргэний материалыг хүлээн авч ажиллалаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр нийт 200 иргэнд газрын харилцаа болон улсын бүртгэлийн үйлчилгээг хүргэн ажилласан.
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР