БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

2018-10-03
  1. Барилга, дэд бүтэц, нийтийн аж ахуй стандарт, норм дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих.
  2. Барилга байгууламж барих, засварлах, өргөтгөх шинэчлэх ажлыг гүйцэтгэлд зураг төсвийн дагуу техник хяналт тавих.
  3. Барилгын ажлын үе шат бүрт зохиогчийн хяналтыг гүйцэтгүүлэх.
  4. Хот байгуулалт, суурьшлын бүсийн хэтийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад санал оруулах, хэрэгжилтийг хангуулах.
  5. Барилгын зураг төсөл батлах, зөвшөөрөлцөх.
  6. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын болон техникийн комисст ажиллах.
  7. Зургийн байгууллагуудад дэвсгэр  зураг гарган өгч, ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан батлах.
  8. Барилгын зураг төсөл, хайгуул, барилга угсралт, барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж  байгаа аж ахуй  нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох судлах, холбогдох дээд газарт уламжлах.
  9. Хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах үе шатны ажил, шинээр барьж байгуулах дэд бүтэц , инженерийн шугам сүлжээний төлөвлөлт , тооцоог гаргах.
  10. Барилга, Хот байгуулалтын жижүүрийн зураг хөтлөх, иргэдэд мэдээллээр үйлчлэх.
  11. Байршлын схем зураг гаргаж өгөх.
  12. Зургийн даалгавар боловсруулах.
  13. Хотын инженерийн шугам сүлжээний мэдээллийн сан хөтлөх, шаарлагатай мэдээллээр иргэдэд мэдээлэл лавлагаа гаргаж өгөх.
  14. Тусгай зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих.
  15. Тусгай зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуй нэгжүүдээс мэдээ , тайланг , судалгаа авч нэгтгэн холбогдох дээд газарт хүргүүлэх.
  16. Барилгын материалын сорил шинжилгээний лабораторийн үйлчилгээг тодорхой нэр төрлөөр эрхлэх
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР