ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

2015-05-01

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР АВАХ, СУНГАХ, НЭМЭЛТ

АЖЛЫН ТӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

 

 

  1. Тусгай зөвшөөрөл шинээр хүсэх
  • Тусгай зөвшөөрөл хүссэн албан тоот
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Тусгай зөвшөөрөл хүсэгчийн тодорхойлолт /маягт №1-г бөглөх/
  • Удирдах болон инженер техникийн ажилчдын тодорхойлолт                  / маягт №3-г бөглөх/
  • Инженер техникийн ажилчдын ажлын туршлагын талаар тодорхойлолт / ИТА бүр дээр-маягт №4-г бөглөх/
  • Холбогдох ажлын төрөл, суурь нөхцөл шаардлагын дагуу инженер техникийн ажилчдын иргэний үнэмлэх, мэргэжлийн диплом, мэргэшсэн болон зөвлөх инженерийн гэрчилгээний хуулбаруудыг нотариатаар баталгаажуулж, хавсаргах.
  • Инженер техникийн ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ
  • Хэрвээ тухайн ААНБ нь орон нутгийн харъяалтай бол аймгийнхаа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас  тодорхойлолт 
  • Гадаадын хөрөнгө оруулттай ААНБ нь барилгын тухай хуулийн 14-р зүйлийн 14.2-д заасан зөвшөөрөлтэй байх.  

 

  1. Тусгай зөвшөөрлийн сунгах, нэмэлт ажлын төрөл авах

 

            Барилгын тусгай зөвшөөрөл сунгуулах, нэмэлт ажлын төрөл хүссэн өргөдөл материалыг 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн www.barilga.gov.mn  сайтаар цахим хэлбэрээр авч байна. Үүнд:

  •    Аж ахуйн нэгж, байгууллагууд barilga.gov.mn сайтад  өөрийн  эрхээрээ нэвтэрч инженер техникийн ажилчидаа шинэчилэн бүртгүүлсэн байх. / Инженер техникийн ажилчид нь суурь нөхцөл хангаж байх /
  •   2012 он, 2013 онд инженер техникийн ажилчдын шинэчилсэн   бүртгэлд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудад инженер техникийн ажилчид нэмэгдсэн эсвэл халагдсан шилжилт хөдөлгөөн хийгдсэн бол эдгээр инженер техникийн ажилчдаа шинэчлэн бүртгүүлэх.
  •   Аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагааны тайлан мэдээгээ улирал бүр ирүүлж норм, норматив боловсруулах санд тухай бүр шимтгэлээ төлсөн байх.

 

 

          Тусгай зөвшөөрөл сунгуулах, нэмэлт ажлын төрөл хүссэн өргөдөл материалыг цахим хэлбэрээр өгөхдөө дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

Цахимаар:

  • barilga.gov.mn сайтад аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эрхээрээ нэвтрэн “Тусгай зөвшөөрөл хүсэх” хэсгийг бөглөж илгээнэ.

Цаасаар:

  • Тусгай зөвшөөрөл хүссэн албан тоот
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  • Барилгын норм, норматив боловсруудах санд сүүлийн 3 жил төвөлрүүлсэн мөнгөний баримтын хуулбар хувь
  • Хэрвээ тухайн ААНБ нь орон нутгийн харъяалтай бол аймгийнхаа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас бичиг хавсаргана.
  • Мэргэжлийн зэрэгтэй инженерүүдийн цахим иргэний үнэмлэх, диплом, мэргэжлийн зэргийн сертификатны хуулбар /нотариатаар баталгаажуулна /

 

         Эдгээр бичиг баримтуудыг Барилгын хөгжлийн төвийн бичиг хэрэг 103 тоотод хавтаслаж ирүүлнэ.

 

 

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

Холбоо барих утас: 320974, 70115055

 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР