2022.05.10-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын төвийн доторхи бетон хучилттай авто зам барилгын ажилд захиалагчийн техник хяналт хэрэгжүүлж ажиллалаа.
2022-05-12




ХҮЧИН ЧАДАЛ: Нийт 3,5 км /сумын төв хэсэгт 14 м зорчих хэсэг бүхий 4 эгнээ зам, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий 640 м/ бусад хэсэг 7 м зорчих хэсэг, гэрэлтүүлэг 7 ширхэг ус зайлуулах хоолой бүхий бетон хучилттай авто зам.
ЗАМ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ: “Идэрширэгү” ХХК
ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА: Аймгийн ГХБХБГ
ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧ: “Классик Роуд” ХХК
БАЙРШИЛ: Хэнтий аймаг, Дадал сум
ГЭРЭЭНИЙ ДҮН: 4 276 620 177 төгрөг
ГЭРЭЭНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ХУГАЦАА:
2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр
2023 оны 07 дугаар сарын 01-ны өдөр
%: АЖЛЫН ЯВЦ: 10%
Ажлын явц: Ажлын талбайд 8 инженер, 51 ажилтан, 20 машин механизм. Ажлын талбайд ПК0+000, ПК3+500 замын эхлэл, төгсгөл хэсэгт хаалт хийсэн, ПК 0+000–ПК 0+600 хүртэлх ухмал ухах, Ухмалыг зайлуулж баруун талдаа хажуу налуу татах, ПК3+340-ПК3+446 Тохиромжгүй материалыг зайлуулах, ПК 0+700-ПК0+920 хүртэлх ухмал ухах, ПК 3+373 дээр байрлах Ф1, 14,26 метрийн урттай хоолойн суурийн ухмал хийгдэж хоолойн суурийн арматурчлал хийгдэж байна, ПК3+300-ПК3+446 хэсэгт Хөрс хуулалт, ул хөрс нягтруулалт, Ул хөрсөнд шинжилгээ, Карьерийн шинжилгээ хийх зэрэг ажлууд тус тус хийгдэж байна.
Үүрэг даалгавар: Зам барилгын ажлын зурагт өөрчлөлт орох хэсгийг зургийн зохиогч компанируу албан тоотоор хүсэлт явуулж өөрчлөлтийн зураг гаргуулах. Намагтай хөрсийг бүрэн сольж тохирох материал дэвсэж суурийн тэгшилгээ хийх, Суурийг нягтруулалтыг зохих нягт хүртэл нь тодорхой даацын индүүгээр индүүдэж нягтруулах, ажилбар бүрийн материалыг лабораторийн шинжилгээнд бүрэн хамруулах, ХАБ-н зааварчилгааг өдөр бүр өгч хамгаалах хувцас хэрэгслээр бүрэн хангаж ажлын талбайд гаргах зэрэг зааварчилгаа зөвлөмжийг өглөө.
Захиалагчийн техник хяналтыг гүйцэтгэсэн ГХБХБГазрын Хяналтын инженер Э.Элбэг-Эрдэнэ
Санал асуулга