2022 оны 05-р сарын 10-ны өдөр Норовлин сумын "Шихихутаг-нууц товчоо" түүхэн аялал жуулчлалын цогцолборын барилга угсралтыг ажил болон гадна тохижилтын ажилд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлж ажиллалаа.
2022-05-12



2022 оны 05-р сарын 10-ны өдөр Норовлин сумын "Шихихутаг-нууц товчоо" түүхэн аялал жуулчлалын цогцолборын барилга угсралтыг ажил болон гадна тохижилтын ажилд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлж ажиллалаа.
Барилга нь тэнхлэгээрээ 15м х 66м хэмжээтэй, цутгамал төмөр бетон баганан суурьтай, цутгамал төмөр бетон каркасан хийцтэй, зоорьгүй түүхэн аялал жуулчлалын барилга
Гүйцэтгэгч: "Эл Си Би" ХХК
Зураг төсөл зохиогч байгууллага: "Хот Төлөвлөлтийн Хүрээлэн" ХХК
Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: Улсын төсөв, 1.5 тэр бум төгрөг
Ажлын явц: 60%
Ажлын явц: 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар талбайд 7 ажилчин гадна металл фасадны ажил 85%, гадна цахилгаан, шугам сүлжээний ажил гүйцэтгэж байна.
Өгөгдсөн үүрэг даалгавар: Өндрийн ажлын үед аюулгүй байдлыг хангаж хамгаалалтыйн бүс амь олсыг хөдөлгөөнгүй бэхлэх, ХАБЭА-н тэмдэг тэмдэглэгээ байршуулах, ажилчдын ХАБ-н хувцас хэрэгслээр бүрэн хангаж ажиллуулах, хүн хүчээ нэмж ажлыг эрчимжүүлэх, барилгын талбай дахь баримт бичгийг бүрдүүлж хавтаслах, хүн хүч нэмэгдүүлж ажлыг эрчимжүүлэх, календарчилсан график шинэчилж мөрдөж ажиллах гэсэн зөвлөмж, зааварчилгаа өглөө. Хяналт хэрэгжүүлж ажилласан ГХБХБГазрын Хяналтын инженер Б.Оюундарь, Э.Элбэг-Эрдэнэ
Санал асуулга