БАРИЛГЫН САЛБАРЫН АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2022-05-06




"ХЭНТИЙ-БАРИЛГА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2022" барилгын салбарын ажилтны зөвлөгөөн 2022 оны 05-р сарын 4-ний өдөр КН РЕСТОРАН-д зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, , Засаг даргын орлогч Л.Батсайхан, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-эрдэнэ, ГХБХБГ-ын дарга Д.Баярхүү, Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, ГЗБГЗЗГазар, Барилгын хөгжлийн төв, Төрийн орон сууцны корпораци, Монголын барилгын инженерүүдийн нэгдсэн холбоо, Монголын материалын үйлдвэрлэгчдийн холбоо, ШУТИС-ийн доктор, профессор, Гавъяат барилгачин Э.Ганзориг мөн салбарын 51 ААНэгж, 18 албан байгууллагын нийт 110 хүн оролцлоо.
Зөвлөгөөнөөр Барилгын салбарын нэгдсэн мэдээллийн сан, барилгын салбарт тулгамдаж буй асуудлууд, баримталж буй бодлого, салбарын хөрөнгө оруулалт, барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал хяналт, цаашид баримтлах бодлогын талаар хэлэлцэж илтгэлүүд тавигдав.
Уг зөвлөгөөний төгсгөлд хэлэлцүүлэг явагдаж оролцогчид түгээмэл тархацтай орд, барилгын материал татан авалт, тээвэрлэлт, материалын үнийн өсөлт, барьцаа хөрөнгө байршуулах талаар голчлон санал солилцож нэр бүхий 16 шийдвэр зөвлөмжийг гаргалаа.
Санал асуулга