Салбар дундын мэргэжлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах шинэчилсэн аргачлал болон аргачлалын хүрээнд хийж гүйцэтгэсэн бэлтгэл үе шатны танилцуулгыг хийлээ.

2022-04-13
Аймгийн 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт болон “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийн санхүүжилтээр аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Баян-Адарга, Баян-Овоо, норовлин сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажил эхлээд байна.
Энэхүү ажлын хүрээнд “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл болон тус ажлын гүйцэтгэгч “Вектормэп” ХХК нь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Салбар дундын мэргэжлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах шинэчилсэн аргачлал болон аргачлалын хүрээнд хийж гүйцэтгэсэн бэлтгэл үе шатны танилцуулгыг хийлээ.
Мөн Салбар дундын мэргэжлийн ажлын хэсгийн ажлын удирдамж, иргэдийн оролцоотой газар зохион байгуулалтын төлөвлөлт, хяналтыг хэрэгжүүлэхэд оролцогч тал бүрийн үүрэг оролцоо болон бусад асуудлаар хэлэлцүүлгийг хийж санал солилцож нэгдсэн ойлголцолд хүрлээ.
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР