“Газрын харилцааны цахим шилжилт” Нээлттэй хаалганы өдөрлөгийг Хэрлэн суманд зохион байгууллаа.
2022-04-15





Газрын харилцааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Газрын харилцааны цахим шилжилт” Нээлттэй хаалганы өдөрлөгийг Хэрлэн суманд зохион байгууллаа.Өдөрлөгийн үеэр орон нутгийн хэвлэлийн “Өндөрхаан телевиз” болон “Хэнтий GT Time Сэтгүүл”-тэй хамтран мэдээллийг хүргэн ажилласан бөгөөд Газрын харилцааны цахим шилжилтийн талаар 150 иргэнд танилцуулгыг хийж, сумын 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 120 иргэдэд сурталчилж, 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналын хуудсаар 3 иргэнээс санал авч, Газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийж байгаатай холбоотой 130 иргэнд, газар өмчлөлийн лавлагааг 43 иргэнд гарган өгч ажиллалаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр давхардсан тоогоор нийт 446 иргэнд газрын харилцаатай холбоотой үйлчилгээг үзүүлэн ажилласан байна.
Санал асуулга