ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМТЭЙ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ЗУУЧЛАХ БОЛОН ЗАР СУРТАЛЧИЛГАА ТҮГЭЭГЧ БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН САН ХОЛБОГДОНО

2022-03-10
ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМТЭЙ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ЗУУЧЛАХ БОЛОН ЗАР СУРТАЛЧИЛГАА ТҮГЭЭГЧ БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН САН ХОЛБОГДОНО
Газрын биржийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын болон зар сурталчилгаа түгээгч байгууллагын мэдээллийн санг Газрын биржийн цахим системтэй холбох ажлыг ойрын хугацаанд зохион байгуулах гэж байна.
Өнөөгийн байдлаар иргэн болон хуулийн этгээд Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-д “хэрэглэгч”-ээр бүртгүүлэх мөн гар утасны аппликейшныг ашиглан, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтад оролцож хэвшсэн бөгөөд газартай холбоотой цогц мэдээллийг авч газарт хөрөнгө оруулалт хийж байна.
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР