Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны 640 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа

2022-02-22

2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны 640 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
 ЗАХИАЛАГЧ: АЗДТГазар
 ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИК ХЯНАЛТЫГ:ГХБХБГазар
 ГҮЙЦЭТГЭГЧ:"Хүрэл Ордон” ХХК
 ЗОХИОГЧ:“Эсгий Гүрэн" ХХК
 БАЙРШИЛ:Хэнтий аймаг Бэрх тосгон
 ТӨСӨВТ ӨРТӨГ: Улсын төсвийн 4.8 тэр бум төгрөг
  - 2022 оны 02 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Дотор холбоожилт, заслын ажлууд хийгдэж байна. 
  -Спорт заалны заслын ажлыг тасалгааны чийгийг сайтар гаргасны дараа хийх, халуун агаар үлээгч нэмэгдүүлж тавих,  шилэн дээврийн салхивчны 1 цонхыг ашиглан дефлектортой агааржуулалт хийх, дээвэрт гарсан бохирын янданг дулаалж цан цохилтоос хамгаалах, агаар сэлгэлтийн оролт гаралтын хэсгийг агаар халаагч хүртэл дулаалах, үүдний вестьбюлын хэсэгт дотор агаарын температурыг нэмэгдүүлж засал хийх, өмнөх хамтарсан хяналтаар  өгсөн гадна холбоожилтыг шийдвэрлүүлэх зэрэг үүрэг даалгавар, зөвлөмж өглөө.  Мөн барилгын ажил эхэлснээс хойшхи гүйцэтгэх ажлын төсвийн  тоо хэмжээг баталгаажуулж санхжүүжүүлсэн гүйцэтгэл  бүрийн  ажлын тоо хэмжээтэй нэг бүрчлэн  тулгаж хяналаа.
Захиалагчийн техник хяналт гүйцэтгэсэн ГХБХБГазар.  Б.Гантөгс, Б.Оюундарь

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР