Батноров сумын Бэрх тосгоны 640 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажилд Бэрх тосгоны ЗААлба, ОБГазар болон хангагч байгууллагын төлөөллүүдтэй хамтарсан хяналт үзлэг хийлээ.

2022-01-21
2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны 640 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажилд Бэрх тосгоны ЗААлба, ОБГазар болон хангагч байгууллагын төлөөллүүдтэй хамтарсан хяналт үзлэг хийлээ.
ЗАХИАЛАГЧ: АЗДТГазар
ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИК ХЯНАЛТЫГ: ГХБХБГазар
ГҮЙЦЭТГЭГЧ:"Хүрэл Ордон” ХХК
ЗОХИОГЧ: “Эсгий Гүрэн" ХХК
БАЙРШИЛ: Хэнтий аймаг Бэрх тосгон
ТӨСӨВТ ӨРТӨГ: Улсын төсвийн 4.8 тэр бум төгрөг
- Аймгийн ОБГазрын ГТТУХБайцаагч Б.Болор-Эрдэнэ, ЦТССалбарын инженер Ц.Баярмагнай, МХХС-ий Хэнтий аймгийн салбарын ерөнхий инженер Т.Баярмаа, Бэрх хотын Захирагчийн орлогч М.Бакыт нарын хамт хамтарсан хяналт хийлээ.
2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй барилгын 1-4 дүгээр давхарын цагаан замаска, багана, дамнурууны амалгааны зүлгүүрийн ажил хийгдэж байна.
Нийлүүлэлтээс шалтгаалан угсрагдаагүй байгаа гадна хаалгааны битүүмжлэлийг сайжруулж дотор дулааны температурыг +5-аас дээш тогтмол градустай байлгаж заслын ажлыг хийх, агааржуулалтын зондын тагийг нээж, агаар сэлгэлтийг сайжруулж өрөө тасалгааны дотор чийгийг бууруулах, газардуулга, аянга хамгаалалтын ажлыг зураг төслийн дагуу цогцоор нь хийх, дотор цахилгааны далд ажлын актыг фото зургаар баримтжуулах, нөөц генераторын угсралтын ажлын зураг хийлгэх, гадна холбоожилтыг хотын Захирагч, холбогдох мэргэжлийн байгууллагатай зөвшилцөж шийдэл /хол зайд агаараар хийхгүй байх/ гаргуулсны дараа эхлүүлэх, одоо ашиглаж байгаа тогтой цахилгааны утсыг цэгцэлж аюулгүй ажиллагааг хангах, шатны хонгилд ажиллаж байгаа засалчдын түр шатны бэхэлгээг сайжруулж осол гэмтлээс сэргийлэх, замаска зүлгүүр хийж байгаа засалчдад хошуувч маска хэрэглүүлэх, цар тахлын өвчлөл ихэсч байгаа энэ үед халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллах зэрэг үүрэг даалагаваруудыг өглөө. Шалны түвшиний бага зөрүүг үүдний шилэн гонх хэсэгт гаргахыг захиалагчийн хяналтын зүгээс хүлээн зөвшөөрөв.
Мөн ажилчдад хөдөлмөр хамагааллын зааварчилгааг тогтмол өгөөгүй, барилгын ажлын талбайд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн талбайн инженер Дэлгэрцогтод сануулга зааварчилгаа өгч, энэхүү зөрчил дахин давтагдвал холбогдох хууль дүрмийн дагуу торгох арга хэмжээ авах болохыг анхаарууллаа.
Хамтарсан хяналт хийсэн ГХБХБГазар Б.Гантөгс
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР