БАТШИРЭЭТ СУМЫН ТӨВ ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИНД ХОЛБОГДЛОО.

2021-12-21
Хэнтий аймгийн Батширээт суманд "Эл Си Би" ХХКомпаний 9760,0 сая төгрөгийн өөрийн хөрөнгө оруулалтаар барьсан нийтдээ 2,32 МВатт (2 Ккал/цаг) суурьлагдсан хүн чадалтай 2 ширхэг уурын зуух, 1495 метр урт дулаан, цэвэр усан хангамжийн шугам сүлжээ бүхий барилга байгууламжийн ажилд 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллан зарим жижиг ажлуудыг ашиглалтын явцад засч сайжруулах хугацаатай үүрэг даалгавар өгч ашиглалтад оруулах шийдвэр гаргалаа.
Нийт суурьлагдсан хүчин чадлынхаа 1/4 буюу 0.46 Ккал/цаг ажиллаж байгаа төвлөрсөн халаалтын системд одоогоор сумын төвд үйл ажиллагаа эрхэлдэг төрийн 5 байгууллага болон ХААНБанкны тооцооны төв, нийтийн эзэмшлийн 14 айлын орон сууцны барилгууд нэгдсэн дулаанаар хангагдаад байна.
Тус байгууламж ашиглалтад орсноор дулаанаар хангах үйлчилгээг "Буга-Өндөр" ХХКомпани хариуцан ажиллаж, шинээр бий болсон 9 ажлын байранд сумын иргэдээс 6 хүн оператор, үйлчилгээний ажлын байраар хангагдан ажиллаж байна.
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР