“ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ-НЭЭЛТТЭЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА ОРОН НУТАГТ ” ӨДӨРЛӨГ ГАЛШАР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2021-11-30





“ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ-НЭЭЛТТЭЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА ОРОН НУТАГТ ” ӨДӨРЛӨГ ГАЛШАР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хэнтий аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Иргэдийн оролцоот хэтийн Хэнтий”, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цогц үйлчилгээг сумдад хүргэхэд дэмжлэг үзүүлнэ” гэсэн зорилтын хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цогц үйлчилгээ-Нээлттэй газрын харилцаа орон нутагт” өдөрлөгийг аймгийн “Улсын бүртгэлийн хэлтэс”, “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар”-тай хамтран Галшар суманд зохион байгуулагдлаа.
Ажлын хэсэгт ГХБХБГ-ын мэргэжилтэн Г.Лхагвабаатар, Н.Болор-Эрдэнэ, Энх-Амгалан, УБХ-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Сарнайцэцэг, мэдээлэл технологийн ажилтан Л.Будсүрэн нар ажиллалаа. Тус өдөрлөгөөр сумын 40 төрийн албан хаагчдад WWW.EGAZAR.GOV.MN вэб сайт, EGAZAR аппликейшн, E-MONGOLIA цахим үйлчилгээний нэгдсэн систем ашиглан төрийн үйлчилгээ, төлбөр тооцоо хийх, мэдээлэл лавлагаа авах, ГЗБТ-нд санал өгөх гэх мэт 17 нэр төрлийн үйлчилгээг цахимаар авах талаар мэдээлэл, сургалт хийв.
Газрын чиглэлээр кадастрын зураг, газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт-13 иргэнд, нэгж талбарын дугаар, хаягийн тодорхойлолт-4 иргэнд, лавлагаа-1 иргэнд, зөвлөгөө мэдээлэл-20 иргэнд, өргөдөл 5 иргэнээс хүлээн авч, улсын бүртгэлийн чиглэлээр төрөөс үнэгүй олгосон газар өмчлөх эрхийн гэрчилгээ-4 иргэнд, эд хөрөнгийн хаяг өөрчлөгдсөн гэрчилгээ-3 иргэнд, барьцаа цуцлалт-1 иргэнд, эд хөрөнгийн эрхийн талаарх зөвлөгөө, мэдээ-20 иргэнд өгч, нийт 49 иргэнд бүртгэлийн болон газрын харилцааны талаар зөвлөгөө мэдээлэл өгч, гарын авлага брошур тарааж ажиллалаа.
Санал асуулга